СУМ, БАГИЙН СТАТИСТИК ХАРИУЦСАН АЖИЛТНУУД, СТАТИСТИКИЙН ХЭЛТСИЙН АЖИЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2019 он 12 сар 09. 10 цаг 06 минут
2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр аймгийн ЗДТГ-ын Хурлын зааланд "Албан ёсны статистикийн үйл ажиллагаа", "Хүн ам, нийгмийн статистикийн мэдээ гаргах аргачлал, заавар", "Статистикийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд баг, сумдын статистикийн мэдээ хариуцсан ажилтнуудын үүрэг, оролцоо", "Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн хэрэглээ, программ" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

“ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАРЫН МЭДЭЭ ГАРГАХ АРГАЧЛАЛ, ЗААВАР” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2019 он 12 сар 09. 09 цаг 40 минут
Сум, багийн ажилтнуудад зориулсан сургалтыг хөтөлбөрийн дагуу 2019 оны 12-р сарын 04-ны 09:00 цагт Нутгийн удирдлагын ордны “Хурлын танхим”-д зохион байгууллаа. Уг сургалтанд сумын статистикч, багийн засаг дарга, зохион байгуулагч, Статистикийн хэлтсийн ажилтнууд нийт 55 ажилтан оролцов.
Дэлгэрэнгүй

2019 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТАН, ХАШАА, ХУДГИЙН ТООЛЛОГЫН СЕМИНАР ХИЙЛЭЭ.

Нийтэлсэн: 2019 он 12 сар 05. 10 цаг 14 минут
2019 оны “Жилийн эцсийн мал, тэжээвэр амьтан хашаа, худгийн тооллого”-ын семинарыг 12-р сарын 04-ний өдрийн 0800 цагт Баян-Өндөр, 1400 цагт Жаргалант суманд тус тус зохион байгуулж явуулав. Энэхүү 2 удаагийн семинарыг нээж аймгийн Засаг даргын орлогч, тооллогын комиссын дарга А.Түвшинжаргал үг хэлэхдээ малыг тоолохдоо нэг бүрчлэн нүд үзэж, чанартай явуулах, аймаг, сумын хяналтыг чанартай гүйцэтгэх. Мөн тооллогын комиссынхонд машин тэрэгний бүрэн бүтэн байдал, тоочдыг хувийн бэлтгэлээ сайн хангаж явахыг үүрэг болгов.
Дэлгэрэнгүй

“СТАТИСТИКИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХ АРГАЧЛАЛ, ЗӨВЛӨМЖ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2019 он 11 сар 21. 02 цаг 19 минут
Хэлтсийн дарга Б.Туулаар батлуулсан сургалтын хөтөлбөрийн дагуу 2019.11.21-ний өдөр хэлтсийн салбар хариуцсан ажилтнуудад зориулан сургалт зохион байгууллаа. Уг сургалтыг хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Пүрэвмаа удирдан явуулсан бөгөөд “Статистикийн хяналт шалгалт хийх аргачлал, зөвлөмж” сэдвээр хичээл заав.
Дэлгэрэнгүй

ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА.

Нийтэлсэн: 2019 он 11 сар 20. 09 цаг 06 минут
Хэлтсийн 2019 оны сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2019 оны 11-р сарын 20-ны өдөр 13:00 цагт Медипас эмнэлгийн сургалтын танхимд “Хөдөлгөөний хомсдол болон нурууны өвчлөл” сэдвээр зохион байгуулсан сургалтанд хэлтсийн ажилтнууд болон ХАОСТ-ын гэрээт ажилтнууд идэвхтэй хамрагдлаа. Сургалтанд нийт 26 ажилтан оролцов.
Дэлгэрэнгүй

“СТАТИСТИК-95 ЖИЛ” ТУГ АЯЛАХ ХУГАЦААНД ХИЙСЭН АЖЛААРАА ШАЛГАРСАН БАГУУДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛАВ.

Нийтэлсэн: 2019 он 11 сар 11. 10 цаг 19 минут
Монгол Улсад статистикийн алба үүсч хөгжсөний 95 жилийн ойг угтан статистикийн талаарх ажлыг сайжруулах, эрчимжүүлэх, мэдээний үнэн бодит байдлыг хангуулах, статистикийн үйл ажиллагааг сурталчлах зорилгоор “СТАТИСТИК-95 ЖИЛ” тугыг 2019 оны 9-р сарын 07-ны өдрөөс 11-р сарын 1-ний хооронд мэдээлэл цуглуулах анхан шатны нэгж болох багуудад аялуулсан ба туг аялах хугацаанд хийсэн ажлаараа шалгарсан Рашаант, Даваат, Хүрэнбулаг багуудад өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулан өглөө.
Дэлгэрэнгүй

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2019 он 11 сар 11. 10 цаг 18 минут
СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. Сургалтын төлөвлөгөөний дагуу 2019.11.11-ний өдөр хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Пүрэвмаа Баян-Өндөр цогцолбор сургуулийн 12а бүлгийн 28 сурагчдад “Статистикийн цагаан толгой”, “Статистикийн мэдээллийн тархаалт”, “1212.mn мэдээллийн нэгдсэн санг ашиглах нь” гэсэн 3 сэдвээр хичээл заав. Уг хичээлээр статистикийн тухай ерөнхий ойлголт, статистикийн үзүүлэлт, түүний төрлүүд, статистикийн мэдээллийг хаанаас хэрхэн авах талаар сурагчдад дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн сурагчдад “Иргэн та”, “1212.mn” шторкийг үзүүлсэн нь статистикийн талаарх ойлголтыг улам илүү бататгалаа. Сургалтанд оролцсон бүх сурагчдад хэлтсээс бэлтгэн гаргасан 2019 оны 10-р сарын “Инфографик мэдээлэл”, “Статистик мэдээллийг хэрхэн авах вэ?” “Иргэн та” ХАОСТ-ын сурталчилгааны танилцуулга зэрэг нийтдээ 3 төрлийн 84 ширхэг хэвлэмэл материалыг тархаав.
Дэлгэрэнгүй

УГТАХ ҮЙЛЧИЛГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2019 он 11 сар 11. 10 цаг 18 минут
“Нутгийн удирдлагын ордон”-ы нийт ажиллагсдад зориулсан “Угтах” мэндчилгээ” арга хэмжээг 2019 оны 11-р сарын 11-ний өдрийн 07:00 цагаас зохион байгууллаа. Ажилтнуудыг өглөө ажилдаа ирэхэд нь сугалаатай гарын бэлгийг албаны өдрийн мэндчилгээний хамт бэлэг барин мэндчиллээ.
Дэлгэрэнгүй

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА

Мэдээ тайлангийн маягт
Заавар, аргачлал

Тоон хэл эзэмшигчид - дурсамж нэвтрүүлэг

         (2020 оны 07-р сарын 01-ний байдлаар)

Үхрийн ястай мах 11500 төг.кг
Хонины ястай мах 9867 төг.кг
Ямааны ястай мах 7500 төг.кг
 Гурил, I  зэрэг 1200 төг.кг
Элсэн чихэр 1800 төг.кг
Цагаан будаа 2500 төг.кг
Шингэн сүү 1200 төг.л
Ноолуур 52000 төг.кг
Боодолтой өвс  9000 төг.25кг
Бензин, А-80 1367 төг.л
Бензин, А-92 1420 төг.л
Дизелийн түлш 1910 төг.л

                                                           Дэлгэрэнгүй...

 

 

2010-2014 оны мэдээлэл

2015оны 1-12р сарын мэдээлэл

2016оны 1-11р сарын мэдээлэл

                                                                              

                                                                                                     

Та манай

hit stats
дахь

зочин боллоо.


 

Бидэнтэй нэгдээрэй Орхон Статистик Хэлтэс