Он цагийн түүхэн товчоо


ОРХОН АЙМГИЙН СТАТИСТИКИЙН ХЭЛТСИЙН ТҮҮХ

     Эрдэнэт хотыг анх байгуулагдахад статистикийн ажлыг хотын АДХ-ны Гүйцэтгэх захиргааны төлөвлөгөөний комисст Статистик бүртгэл, хөдөлмөр нийгэм хангамжийн асуудал хариуцсан эдийн засагч эрхлэн гүйцэтгэж байжээ.

    1976 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 286-р тогтоолоор Хотын АДХ-ны Гүйцэтгэх захиргааны бүтцэд статистикийн орон тоог бий болгов. 1977 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 170-р тогтоолоор "Статистикийн товчоо"-г байгуулав. Энэ үеэс Эрдэнэт хотод Статистикийн алба үүсчээ. 1988 онд Хотын Төлөвлөгөөний комисстой нэгтгэн "Төлөвлөгөө эдийн засгийн хороо" болгон зохион байгуулав. 1989 онд Хотын АДХ-ны Гүйцэтгэх захиргаа хэлтэсгүй зохион байгуулалтанд шилжиж тус хэлтэс татан буугджээ. 1991 онд АДХ-ны Гүйцэтгэх захиргааны "Статистикийн хэлтэс" болгон өөрчлөн зохион байгуулав. 1997 онд "Аймгийн Засаг даргын дэргэдэх статистикийн хэлтэс" болгон бие даалган зохион байгуулав.

Статистикийн хэлтсийн хамт олон 1993 он

Зүүн гараас мэргэжилтэн Б.Бадрал, Б.Эрдэнэбаяр, Ч.Ганчимэг, Я.Халтархүү, хэлтсийн дарга Д.Бэгзжав

 

      Анх байгуулагдах үед хэлтсийн дарга, мэргэжилтэн гэсэн хоёр орон тоотой ажиллаж байсан бол статистикийн хүрээ ихэсч мэдээлэгч нэмэгдэх тутам ажлын шаардлагаар мэргэжилтний зэрэгцээ операторч, инженер програмист зэрэг орон тоо нэмэгдэж, орон тоо бүтцийн хувьд өргөжин бэхэжсээр иржээ.

      Орхон аймаг (Эрдэнэт хот)-ийн статистикийн хэлтсийн даргаар Д.Даваасүрэн 1977-1988, Д.Бат-очир 1991-1992,  Д Бэгзжав 1992-1996, Ч.Ганчимэг 1997-2001, Д.Эрдэнэчимэг 2002-2017 онуудад ажиллаж байсан бол 2018 оноос одоог хүртэл Б.Туул ажиллаж байна.

Статистикийн хэлтсийн хамт олон 1994 он

Урд эгнээнд зүүн гараас: хэлтсийн мэргэжилтэн Б.Ган-Өлзий, хэлтсийн дарга Ч.Ганчимэг, мэргэжилтэн Я.Халтархүү, арын эгнээнд зүүн гараас мэргэжилтэн Б.Туул, Б.Эрдэнэбаяр

     Tyc хэлтэст 1977 оноос хойш мэргэжилтэнээр 34 хүн ажиллаж байсны дотор: Б.Эрдэнэбаяр  1984 оноос 30 жил, Б.Туул 1994 оноос 27 жил, Я.Халтархүү 1993 оноос 13 жил, М.Пүрэвмаа 2005 оноос одоо хүртэл 15 дахь жилдээ, Б.Ууганцэцэг 2007 оноос одоо хүртэл 14  дахь жилдээ ажилласан нь хамгийн олон жил үр бүтээлтэй ажилласан байна.

    Эдүгээ тус хэлтэст 1 ажилтан ажиллаж, тэд бүгд бакалавр ба түүнээс дээш боловсролтой байна. Эдийн засагч-статистикч мэргэжилтэй 2, эдийн засагч - математикч мэргэжилтэй 1, санхүү-нягтлан бодогч мэргэжилтэй 5, эдийн засагч - менежер мэргэжилтэй 1, программ хангамжийн инженер мэргэжилтэй 1, эрх зүйч мэргэжилтэй 1 ажилтан байна. Ажилтнуудын хоёр нь төрийн удирдлагын менежер цолтон, зургаа нь магистр, нэг нь итгэмжлэгдсэн нягтлан бодогч байна.

   Хэлтсийн дарга Б.Туул, ахлах мэргэжилтэн М.Пүрэвмаа, мэргэжилтэн Б.Ууганцэцэг нар Статистикийн хяналтын улсын байцаагчийн шалгуурыг ханган эрх авч аймагт статистикийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

     Tyc хэлтэс нь Монгол улсын “Статистикийн тухай” хуулийн хүрээнд Үндэсний Статистикийн Хорооны дарга, Аймгийн Засаг даргын шууд удирдлагын дор үйл ажиллагаагаа явуулж, сум, багийн засаг дарга нар, зохион байгуулагчид, сумын болон аж ахуйн нэгж, байгууллагын статистикийн ажилтнуудыг мэргэжлийн удирдлагаар ханган, статистикийн анхан шатны бүртгэл хөтлөх, мэдээлэл хүлээн авч цуглуулах, хянан боловсруулах, улсад мэдээлэх, тооллого судалгаа явуулах, мэдээлэл, тооллого судалгааны үр дүнг хэрэглэгчдэд тархаах, мэдээллийн чанарыг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилласаар ирлээ.

Статистикийн хэлтсийн хамт олон 2014 он

Урд эгнээнд зүүн гараас: мэдээлэл технологийн ажилтан Б.Лхагва-Очир, мэргэжилтэн Б.Эрдэнэбаяр, хэлтсийн дарга Д.Эрдэнэчимэг, гэрээт ажилтан Ч.Энхтуяа, судлаач Б.Цолмон,

Арын эгнээнд зүүн гараас: судлаач Д.Чанцалням, Б.Отгонтуяа, Б.Азжаргал, ахлах мэргэжилтэн Б.Туул, нягтлан бодогч Н.Азбаяр, мэргэжилтэн Г.Мөнхтуяа, М.Пүрэвмаа, Б.Ууганцэцэг

       Аймгийн 2 сум, 25 баг, 3000 орчим аж ахуйн нэгж, байгууллагатай харьцаж жилд дунджаар 150 гаруй нэр төрлийн албан ёсны болон захиргааны мэдээ тайланг давхардсан тоогоор 12 мянган удаа гаргуулан боловсруулж, хэрэглэгчдэд тархаадаг.

       Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх жил жилийн үндсэн чиглэлийн тоо мэдээллийг нэгтгэн гаргаж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тоон үзүүлэлтийг дүгнэн cap улирал жилээр танилцуулга гарган албан ёсны 100-аад хэрэглэгчид хэвлэмэл болон цахимаар хүргэдгийн зэрэгцээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэлтсийн вэб болон фэйсбүүк хуудас цахим шүлжээ, номын төвийн дэргэдэх мэдээллийн төвөөр дамжуулан нийтэд мэдээлдэг. Мөн мэдээллээ Үндэсний Статистикийн Xopoo болон өөрийн хэлтэс, аймгийн Засаг даргын Тамгын газрын цахим хуудсанд байршуулан хэрэглэгчдэд тархаадаг. Статистикийн мэдээллийн сан, хүн ам, өрхийн бүртгэл мэдээллийн сан, бизнес регистрийн санг үүсгэн шинжилгээ судалгаа, мэдээлэл тархаалтад ашиглаж байна.

       Мэдээ тайлангийн хамралтын хүрээг өргөжүүлэх зорилгоор ажиглалт болон түүвэр судалгаа явуулж мэдээлэгчийн баазыг нэмэгдүүлэх, нийгэм эдийн засгийн үзүүлэлтэд хүчин зүйлийн нөлөөллийн шинжилгээ, статистикийн арга аргачлалыг ашиглан эдийн засгийн судалгаа хийж дүгнэлт гаргах, анхан шатны бүртгэл хөтлөлт, мэдээ тайлангийн үндэслэлд урьдчилсан болон гүйцэтгэлийн хяналтыг тавьж, мэдээллийн чанарыг сайжруулах, статистикийн хууль биелүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Мэдээ тайлангийн үнэн зөв бодит байдлыг хангахад статистикийн хяналтыг голлон чиглүүлж ажилладаг юм.

Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг 1997 оноос эхлэн жил бүр тооцож, эдийн засгийн өсөлтөд дүн  шинжилгээ хийж, тооллого судалгаа мэдээ тайлангийн материалд үндэслэн зэрэгцүүлсэн болон динамик судалгаа, хүчин зүйлийн нөлөөллийн судалгаа шинжилгээг улс, бүс орон нутгийн түвшинд хийж аймгийн удирдлагууд, бодлого боловсруулагч, хэрэглэгчдэд тархаадаг.

 Аймаг(хот)-ийнхаа 10, 20, 30, 35, 40 жилийн ойд зориулан эдийн засаг нийгмийн, хөгжлийн үзүүлэлтээр эмхэтгэл, ном, мэргэжлийн чиглэлээр “Статистикийн ажилтнуудын гарын авлага”-ыг бэлтгэн хэвлэн тархаасан.

“Статистикиин Албан ёсны мэдээнээс гадна аймгийн эдийн засаг нийгмийн хөгжлийг тодорхойлох, түүнд дүн шинжилгээ хийх боломжийг сайжруулах зорилгоор захиргааны мэдээллийг 1998 оноос бий болгон 2004, 2013, 2016 онуудад шинэчлэн боловсруулж орон нутгийн түвшинд төвлөрүүлж байна.

Манай хамт олон орон нутагтаа статистикийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, ажиллан ажлын амжилт бүтээл арвинтай байв. Жилийн ажлын үр дүнгээр системийн хэмжээнд шалгарч:1998, 2003, 2005, 2012 онд Ill байр, 2006, 2008 онд II байр, 2000, 2004, 2010, 2013, 2019 онд I байранд шалгарч, өргөмжлөл хүртсэн. 2010 оны Хүн ам орон сууцны тооллогын ажлын дүнгээр улсын хэмжээнд 1-р байрт шалгарч тооллогыг аймагтаа "Онцгой сайн" зохион байгуулж явуулсан ӨРГӨМЖЛӨЛ, мөнгөн шагналаар шагнагдсан.  Мөн Статистикийн хяналтын Улсын байцаагчийн ажлаар 2000, 2002, 2005, 2009, 2010, 2011 онуудад шалгарч байв. Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн үр дүнгийн үзүүлэлтээр аймагтаа 2005 онд 3- р байр, 2004, 2012, 2013, 2019 онуудад тус бүр 1-р байр эзэлж  "Тэргүүний хамт олон" өргөмжлөл хүртсэн.

Статистикийн хэлтсийн хамт олон 2021 он

Урд эгнээнд зүүн гараас: Зохион байгуулагч Э.Мөнхзаяа, ахлах мэргэжилтэн М.Пүрэвмаа, хэлтсийн дарга Б.Туул, мэргэжилтэн Б.Ууганцэцэг, судлаач Г.Мөнхбат

Арын эгнээнд зүүн гараас: судлаач Э.Мөнхзаяа, судлаач М.Лхагважаргал, мэргэжилтэн А.Болормаа, аймгийн гэрээт ажилтан Н.Золжаргал, зохион байгуулагч Б.Золзаяа, мэргэжилтэн Б.Азжаргал

       Сүүлийн 10 гаруй жилд жил бүр бүртгэл статистикийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргах тодорхой сэдвүүдийг дэвшүүлэн ажиллаж байлаа. Турхалбал, 2005 онд “Үйл ажиллагааны шинэчлэлтийн жил”, 2006 онд “Багийн түвшинд статистик мэдээний боловсруулалтыг сайжруулах жил”, 2007, 2009 онд “Албан ёсны статистикийг хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх жил”, 2013 оныг “Статистикийн сургалт, суртчилгааны ажлыг сайжруулах жил’’  болгон ажиллаж ирсэн. Мэдээлэгч, хэрэглэгч нарт сургалтуудыг зохион байгуулж, үйл ажиллагааг хэвлэл мэдээлийн хэрэгслээр сурталчлах, нээлттэй хаалганы өдрийг иргэдэд сонирхолтой хэлбэрээр зохион байгуулах, сурталчилгааг цахим сүлжээгээр явуулах, архивын ажлыг сайжруулах зэрэг ажлуудыг шинэ шатанд гаргасан. Техник технологийн дэвшилтийг нэвтрүүлснээр бүх гарын авлага, материалыг өнгөтөөр хэвлэж тархаадаг болсон ба түүвэр судалгаанд хамрагдсан өрхүүдэд аймагт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, статистикийн тооллого судалгааны ажил, хэлтсээс бэлтгэн гаргаж буй тоон мэдээлэл зэргийг хүнд шууд хүрэхээр сонирхолтой, өнгөлөг байдлаар шийдэн тогтмол тархааж хэвшлээ.

   Түүхэн үеийн хугацаанд тус албанаас хөдөлмөр бүтээлээрээ шалгарч Төрийн дээд шагнал “ Аптан гадас“ одонтой 2, “Хөдөлмөрийн хүндэт медаль”- тай 3, Улс хувьсгалын ойн медальтай 21, Засгийн газрын жуухтай 2, Бүртгэл Статистикийн тэргүүний ажилтан 21, Статистикийн салбарын Хүндэт жуух бичигтэй 16 хүн төрөн гарчээ.

 
 

 

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА

Мэдээ тайлангийн маягт
Заавар, аргачлал

Тоон хэл эзэмшигчид - дурсамж нэвтрүүлэг

Өрхийн нийгэт эдийн засгийн судалгаа,

Ажиллах хүчний судалгаадаа 

идэвхтэй оролцоорой.

         (2021 оны 02-р сарын 24-ний байдлаар)

Үхрийн ястай мах 10667 төг.кг
Хонины ястай мах 9333 төг.кг
Ямааны ястай мах 7500 төг.кг
 Гурил, I  зэрэг 1300 төг.кг
Элсэн чихэр 2500 төг.кг
Цагаан будаа 2500 төг.кг
Шингэн сүү 2500 төг.л
Ноолуур 52000 төг.кг
Боодолтой өвс  10000 төг.25кг
Бензин, А-80 1427 төг.л
Бензин, А-92 1490 төг.л
Дизелийн түлш 2060 төг.л

                                                           Дэлгэрэнгүй...

 

 

 Салбарын инфографик мэдээлэл 2015 - 2019 он

 Сарын инфографик мэдээлэл

 

                                                                              

                                                                                                     

Та манай

hit stats
дахь

зочин боллоо.


 

Бидэнтэй нэгдээрэй Орхон Статистик Хэлтэс