ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ ЭЭЛЖИТ ТООЛЛОГЫН АЙМГИЙН ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА.

Нийтэлсэн: 2020 он 06 сар 19. 03 цаг 21 минут

Хүн ам, орон сууцны тооллогын дүнгээс ...

Орхон аймгийн суурин хүн ам 104.0 мянга, өрхийн тоо 28.4 мянга болсныг тоолж гаргалаа. Хүн амын тоо 2010-2020 оны хооронд жилд дунджаар 1.6 хувиар өссөн байна. Орхон аймгийн хүн ам нь насны бүтцийн хувьд ерөнхийдөө залуу хэвээр байгаа ба 0- 14 насны хүүхэд 30.8 хувь, 15-64 насны хүн ам 65.1 хувь, 65, түүнээс дээш насны хүн ам 4.1 хувь эзэлж байна. Нийт хүн амын 49.2 хувь нь эрэгтэйчүүд, 50.8 хувь нь эмэгтэйчүүд байна. Хүйсийн харьцаа 96.8 болж, өмнөх тооллогын үетэй харьцуулахад 0.5 пунктээр нэмэгджээ Хүн амыг насны бүтцийн хувьд таллан хувааж байгаа голч нас 28.7 болсон нь хүн амын тэн хагас нь 29.2-оос доош, үлдсэн 50 хувь нь түүнээс дээш насныхан байна. Нийт хүн амын 3.8 хувь нь буюу 4113 хүн гадаадад 6, түүнээс дээш сарын хугацаагаар оршин сууж байна. Хөдөлмөрийн насны 100 хүнд ногдох тэжээлгэгч хүн амын тоо 53.7 байна. Хүн ам зүйн ачаалал 2020 онд 2010 оноос 9.3 пунктээр өссөн. Орхон аймгийн хүн амын нягтрал 2000 онд нэг квадрат километр нутаг дэвсгэрт 84.7 хүн ногдож байсан бол 2010 онд 103.2 хүн, 2020 онд 123.3 болж өссөн нь өмнөх тооллогоос 20.1 хүнээр нэмэгджээ. Энэ үзүүлэлт улсын дунджаас 58.7 дахин их байна. Арван тав, түүнээс дээш насны хүн амын 58.8 хувь нь шашин шүтдэг, 41.2 хувь нь шашин шүтдэггүй гэж тоологдлоо. Шашин шүтлэгтэй хүмүүсийн 90.1 хувь нь буддын шашинтан байна Арав, түүнээс дээш насны хүн амын 95.8 хувь нь ямар нэг түвшний боловсрол эзэмшсэн байна. Харин 15, түүнээс дээш насны хүн амын 99.2 хувь нь бичиг үсэг тайлагдсан байна. Боловсролын түвшин өмнө жилүүдээс харьцангуй өссөн ба өмнөх тооллогоос боловсролтой хүн амын эзлэх хувийн жин 1.2 пунктээр нэмэгджээ. Арав ба түүнээс дээш насны хүн амын 35.1 хувь нь бүрэн дунд боловсролтой байна. Дээд боловсролтой хүн амын түвшин өмнөх тооллогоос өссөн үзүүлэлттэй гарсан. Арав ба түүнээс дээш насны суурин хүн амын 28.6 хувь нь дээд ба түүнээс дээш боловсролтой болсон нь 2010 оны үр дүнтэй харьцуулахад 8.9 пунктээр өссөн байна. Аймгийн хэмжээнд 4226 хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа нь нийт суурин хүн амын 4.1 хувийг эзэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 2270 буюу 53.7 хувь нь эрэгтэй, 1956 буюу 46.3 хувь нь эмэгтэйчүүд байна. Арван тав ба түүнээс дээш насны хүн амд ажил эрхэлдэг хүн амын эзлэх хувь өнгөрсөн тооллогын үеийнхээс 4.3 пунктээр, ажиллах хүчнээс гадуурх хүн амын хувийн жин 1.9 пунктээр нэмэгдэж, ажилгүй иргэд 2.7 хувийг эзэлж байна. Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогоор зургаа ба түүнээс дээш насны суурин хүн амын 90.5 хувь нь гар утас хэрэглэж байгаа бол 70.0 хувь нь интернэт хэрэглэгчид байна Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын дүнгээр гадаадад оршин суугаа 4113 иргэн тоологдож, 2010 оноос 14.9 хувиар өссөн байна. Эдгээр иргэд нь гадаадын 29 улсад сурч, ажиллаж, амьдарч байна. Бүс нутгаар нь авч үзвэл 63.2 хувь нь Ази, Номхон далайн бүс нутагт, 23.9 хувь нь Европ тивд, 12.5 хувь нь Америк тивд, 0.4 хувь нь Африк тивд оршин сууж байна. Орхон аймагт Хүн ам, орон сууцны тооллогын дүнгээр нийт 28.4 мянган өрх 27.1 мянган сууцанд амьдарч байна. Амьдарч буй өрхийн тоо, хүн байнга амьдардаг сууцны тооны харьцаа хотод ойролцоо байхад, хөдөөд өрхийн тоо нь илүү байна. Энэ нь хөдөөд нэг сууцанд олон өрхүүд хамт амьдарч байгааг харуулж байна.


Сэтгэгдэл бичих

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА

Мэдээ тайлангийн маягт
Заавар, аргачлал

Тоон хэл эзэмшигчид - дурсамж нэвтрүүлэг

         (2020 оны 07-р сарын 01-ний байдлаар)

Үхрийн ястай мах 11500 төг.кг
Хонины ястай мах 9867 төг.кг
Ямааны ястай мах 7500 төг.кг
 Гурил, I  зэрэг 1200 төг.кг
Элсэн чихэр 1800 төг.кг
Цагаан будаа 2500 төг.кг
Шингэн сүү 1200 төг.л
Ноолуур 52000 төг.кг
Боодолтой өвс  9000 төг.25кг
Бензин, А-80 1367 төг.л
Бензин, А-92 1420 төг.л
Дизелийн түлш 1910 төг.л

                                                           Дэлгэрэнгүй...

 

 

2010-2014 оны мэдээлэл

2015оны 1-12р сарын мэдээлэл

2016оны 1-11р сарын мэдээлэл

                                                                              

                                                                                                     

Та манай

hit stats
дахь

зочин боллоо.


 

Бидэнтэй нэгдээрэй Орхон Статистик Хэлтэс