ӨНЭЗС-НЫ СУДЛААЧ БОЛОН СУДАЛГААНД ХАМРАГДСАН ИРГЭН ЯРИЛЦЛАГА ӨГЛӨӨ.

Нийтэлсэн: 2020 он 11 сар 11. 08 цаг 45 минут

10 дугаар сарын “Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа”-нд хамрагдсан Баянцагаан багийн иргэн П.Энхболдыг урьж ETV, Мэдээллийн бирж, Тэнгэр телевизэд ярилцлага өгүүллээ.
Тэрээр уг судалгаанд өөрийнх нь өрх хэрхэн хамрагдсан, өдрийн тэмдэглэлийг хөтлөхдөө хүнсний жинг ашигласан, судалгаанд хамрагдсанаар өрхийн орлого, зарлага, хэрэглээгээ хянаж сурсан, өдөрт, долоо хоногт хичнээн нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэдэг байснаа тодорхой мэддэг болсноор хүнсний нэр төрлийг нэмэгдүүлэн зөв зохистой хооллох нь зүйтэй гэдгийг мэдэж авснаа ярилцлагадаа онцлон тэмдэглэлээ.
П.Энхболд ярилцлагадаа ӨНЭЗС-нд хамрагдах нь иргэд бидэнд өрхийнхөө орлого зарлагыг хянах мөн электрон жин ашиглан өрхийнхөө өдрийн хүнсний дундаж хэрэглээг тооцож гаргах, өрхийнхөө төсөв санхүүг зохицуулахад их хэрэгтэй санагдсан. Ер нь манай өрх, иргэд энэ судалгаанд идэвхтэй хамрагдаж өрхийнхөө төсөв санхүүг зүй зохистой зарцуулах аргад суралцаасай гэж уриалж байна” хэмээн дурьдлаа.
Мөн судлаач Б.Энхжаргал ӨНЭЗС, АХС-ны түүх, өрхийн түүвэрлэлт, өрх хэрхэн хамрагдах, эдгээр судалгааны зорилго, ач холбогдол, гарч байгаа хүндрэлийн талаар яриа өгөв.

Сэтгэгдэл бичих

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА

Мэдээ тайлангийн маягт
Заавар, аргачлал

Тоон хэл эзэмшигчид - дурсамж нэвтрүүлэг

Өрхийн нийгэт эдийн засгийн судалгаа,

Ажиллах хүчний судалгаадаа 

идэвхтэй оролцоорой.

         (2021 оны 02-р сарын 24-ний байдлаар)

Үхрийн ястай мах 10667 төг.кг
Хонины ястай мах 9333 төг.кг
Ямааны ястай мах 7500 төг.кг
 Гурил, I  зэрэг 1300 төг.кг
Элсэн чихэр 2500 төг.кг
Цагаан будаа 2500 төг.кг
Шингэн сүү 2500 төг.л
Ноолуур 52000 төг.кг
Боодолтой өвс  10000 төг.25кг
Бензин, А-80 1427 төг.л
Бензин, А-92 1490 төг.л
Дизелийн түлш 2060 төг.л

                                                           Дэлгэрэнгүй...

 

 

 Салбарын инфографик мэдээлэл 2015 - 2019 он

 Сарын инфографик мэдээлэл

 

                                                                              

                                                                                                     

Та манай

hit stats
дахь

зочин боллоо.


 

Бидэнтэй нэгдээрэй Орхон Статистик Хэлтэс