ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн 2021 оны 01 дүгээр сарын дүнг танилцуулах хэвлэлийн бага хурлыг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 11:00 цагаас Нутгийн удирдлагын ордны “Ажлын танхим”-д зохион байгууллаа.
Хэвлэлийн бага хуралд зориулсан презентацийг бэлтгэсэн. Уг хуралд аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн ерөнхий төлөв байдал, бүртгэлтэй ажилгүйчүүд, нийт бий болсон ажлын байр, нийгмийн даатгалын сан, эрүүл мэнд, гэмт хэрэг зөрчлийн талаар ахлах мэргэжилтэн М.Пүрэвмаа, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, борлуулалт, төсөв санхүү, банк санхүү, барилга, худалдаа, нийтийн хоолны бараа гүйлгээ, төсөв, банк санхүү, барилга, тээвэр, худалдаа, хөдөө аж ахуйн салбарын үзүүлэлтээр мэргэжилтэн Б.Ууганцэцэг нар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
Хуралд аймагт үйл ажиллагаа явуулж буй “Номин”, “ETV”, “Мэдээллийн бирж” телевизүүд мөн Etzone.mn сайт, аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан В.Цэндхүү нар оролцон мэдээлэл авлаа.
Сэтгэгдэл бичих